Windows7 - д гарч ирсэн хамгийн гайхалтай шинэчлэлт бол Aero юм. Aero нь Windows - ийн цонхнуудыг шил шиг болгож ер нь тэгээд өнгө үзэмж нэлээд нэмдэг ба цаагуураа үйлдлийн системийг хэрэглэхэд ч хялбар болгодог юм. Хэрвээ та анх компьютердоо үйлдлийн системээ суулгахдаа ч юм уу, ямар нэг байдлаар энэхүү боломжийг хаасан бол эргээж нээх аргийг та бүхэндээ хүргэж байна.
1. Computer дээр баруун товчоо дараад properties уруу ор2. Зүүн талд байрлах Advanced System Settings уруу ороод Advanced таб - д байрлах Performance гэсэн хэсгийн settings уруу ор
3. Visual effects гэсэн таб - д байрлах Let windows choose what’s best for my computer гэсэн сонголтийг сонго, тэгээд доор нь байрлах Custom: гэсэн хэсэгт aero эффэктүүдийг нээж үү, үгүй юу гэдгийг өөрөө шалгаад нээгээгүй байвал нээгээрэй
4. Аль эсвэл зүгээр л Adjust for best appearance гэсэн сонголтийг сонго, ингэвэл таны үйлдлийн систем байж болох хамгийн үзэмжтэй, хэрэглэхэд хялбар болох болно
No comments:
Post a Comment