Adobe копаниас гаргадаг дэлхийн №1 зургийн програм болох Photoshop-ын 13 дахь хувилбар буюу CS6 нь хамгийн сүүлд шинэчилсэн хувилбар CS5.5 буюу 12.5-аа гаргасан билээ. Энэ удаад CS5.5 дээр ажиллаж байх явцад маш удаанаар ачааллаж байгаа хэд хэдэн алдааг засч, 3D дизайныг сайжруулсан байна. Мэдээж хэрэг CS5 хэрэглэчид маань зарим алдаа гарч байгаа асуудлаа шийдэхийн тулд энэхүү шинэчилсэн хувилбарыг татаж авахад хангалттай болж байна. Урьдчилсан байдлаар гарсан хувилбар тул алдаа дутагдал байгаа байх.
Огноо: 2012.01.01
Хувилбар: Adobe Photoshop CS6 13.0 Pre Release
Систем: Windows XP SP3, Vista, Windows 7
Хэл: Олон хэлний сонголт
Хэмжээ: 1.8GB
Онцлог болон Шинэчлэлүүдээс:
Эхний видео хэрэглэгчдийг програмд суулгасан RAW-боловсруулагчийн интерфэйс болон зарим багажнуудын талаар юм.
Видео 1
Дараагийн танилцуулга GPU тооцооллын өргөтгөсөн боломж болон боловсронгуй болсон хэрэглэгчийн интерфэйс зэрэг зарчмын өөрчлөлтүүдийн тухай юм. Шинэ Photoshop ерөнхий тооцооллуудыг видеокартанд тулгуурлан хийх боломжийг өргөсгөж байгаа юм байна. Хир хэмжээнд вэ гэдэг нь харин одоогоор тодорхойгүй. Доорх видео Liquify багажны үйлдлийн хурдыг зөвхөн процессороор тооцоолдог CS5.5 хувилбартай харьцуулж байгаа юм. Ялгаа нь асар их бөгөөд боловсруулалт бодит цагт хийгдэж байгааг харж болно. Мөн шинэ багажинд багсны хэмжээг 1500 пикселээсдавуулж 14000-д хүргэж болох юм.
Дараагийн нэгэн шинэчлэл нь програмчдаас нэг их хүч шаардаагүй болов уу. Шинэ хувилбарт файл хадгалах үйлдлийг далд горимд хийх боломжтой болжээ. Өөрөөр хэлбэл, хэд хэдэн хавчуурга дээр ажиллаж байхдаа тухайн файлыг хадгалах үеэрээ цаг алдалгүй өөр хавчуурга дээр ажиллаж болно гэсэн үг.
No comments:
Post a Comment